
Эрхэм нөхөд өө,
Хамтын хэлэлцээний явцын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд тус өдөр хамтын хэлэлцээнд оролцох талуудын төлөөллүүд хэлэлцээг хэрхэн үр дүнтэй хийх талаарх сургалтанд хамрагдсан.
Үргэлжлүүлэн 8 дугаар сарын 26 болон 27-ны өдрүүдэд төлөөллүүд хуралдаж, хамтын хэлэлцээг үр дүнтэй, хуулийн хүрээнд явуулахад дагаж мөрдөх “Хурлын дэг” болон хамтарсан мэдээлэл түгээх аргачлалыг хэлэлцэж баталлаа.
Энэ нь бидэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, талуудын хэрэгцээ, үнэт зүйлсээ эрхэмлэн хамтын хэлэлцээг үр дүнтэй явуулахад чухал алхам болж байна. Хэлэлцээний явцын талаар цаашид гарсан аливаа ахиц дэвшлийг та бүхэнд тогтмол мэдээлж байх болно.
Хүндэтгэсэн,
"Оюу толгой" ХХК
"Оюу толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо
"Оюу толгой" ХХК-ийн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо