
Сайн байцгаана уу,
Манай хамт олны хувьд нэн чухал нэгэн амжилтыг та бүхэнтэйгээ хуваалцахдаа баяртай байна. Олон сар шаргуу ажиллаж, хамтран зүтгэсний эцэст манай байгууллагын хоёр үйлдвэрчний эвлэл болох Оюу толгойн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, Оюу толгойн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хэлэлцээгээ амжилттай өндөрлүүллээ. Хоёр үйлдвэрчний эвлэлтэй хамтын ажиллагаагаа энэ түвшинд хүргэсэн нь бидний хувьд түүхэн амжилт болж байна. Бид хамтдаа бахархмаар амжилтыг бүтээж чадлаа.
Компанийн нийт ажилтныг төлөөлөн, тэдний дуу хоолойг хүргэж ажилласан үйлдвэрчний эвлэлүүддээ маш их баярлалаа. Оюу толгойн ажилтан бүрд үр өгөөжтэй хэлцэлд хүрэхэд тэдний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой үүрэг гүйцэтгэсэн. Бид энэхүү чухал амжилтад хүрч чадсан нь манай байгууллагын соёл ямар хүчирхэг болохыг, мөн Оюу толгойг ажиллахад таатай газар болгохын төлөө хамтдаа хичээн ажиллаж буйн илэрхийлэл юм.
Энэ амжилт бол та бүгдийн - ажилтан нэг бүрийн ач гавьяа. Та бүхний дэмжлэг, санал зөвлөмж, хамтын ажиллагаа энэхүү түүхэн мөчийг бодит болгох суурийг тавьсан. Энэ бол бидний бахархалтайгаар тэмдэглэх мөч билээ.
Бүгдээрээ хамтдаа урагшлан, Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!.
Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал
Дэйрдрэ Лингенфэлдер