Цаг бүртгэл, цалингийн системийн сайжруулалтын талаарх мэдээлэл
2025-06-03

Сайн байцгаана уу,
2025 оны 5 сарын 7-ны өдөр та бүхэнд илгээсэн хамтарсан мэдэгдэлд дурдсаны дагуу цаг бүртгэл, цалингийн системийн сайжруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байгаадаа таатай байна.
Ямар өөрчлөлт сайжруулалт хийгдэж байгаа вэ?
• Сарын цалин хөлсний тооцоолол
o Цалин хөлсийг хагас сар тутам тус тусад нь тооцон олгодог байсныг сайжруулан сардаа нэг тооцоолол хийн олгодог болно.
o Тухайн сарын 10-ны өдөр урьдчилгаа цалин, 25-ны өдөр бусад цалин хөлс, нэмэгдлийг олгоно.
• Нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг олгох хугацаа
o Сард ажилласан нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг дараа сарын 10-ны цалин дээр олгодог байсныг урагшлуулан тухайн сарынхаа 25-ны өдөр олгодог болно.
Юу өөрчлөгдөөгүй вэ?
• Цалин олгодог өдрүүдэд (сарын 10 болон 25) өөрчлөлт орохгүй бөгөөд зөвхөн цалин хөлсний тооцоолол сардаа нэгдсэн байдлаар хийгдэх юм.
• Цалин хөлс тооцох хугацаа өөрчлөгдөхгүй бөгөөд өмнөх сарын 25-ны өдрөөс тухайн сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаа хэвээр байна.
Өөрчлөлт хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
• Энэхүү сайжруулалт 2025 оны 7 сарын 10-ны цалин дээрээс хэрэгжиж эхэлнэ.
Өөрчлөлтийг яагаад хийх болсон бэ? Ямар эерэг үр нөлөөтэй вэ?
• Ажилтнууд болон Үйлдвэрчний эвлэлийн хороодоос ирүүлсэн, хамтын гэрээний үеэр тавьсан саналууд дээр үндэслэн эдгээр сайжруулалтыг хийж байгаа болно.
Энэхүү өөрчлөлтөөр дараах сайжруулалтууд хийгдэнэ. Үүнд:
• Цалин хөлсний тооцоолол энгийн, ойлгомжтой болохоос гадна ялангуяа чөлөө авах үеийн цалин хөлсний тооцоолол илүү хялбар болно. Уурхайн ажилтнууд чөлөө авахдаа ростерынхоо аль үед авахаа тооцоолох хэрэгцээ үүсдэг байсан бол энэхүү өөрчлөлт хийгдсэнээр чөлөөгөө аль ч үед төлөвлөхөд хялбар, уян хатан болно.
• Нэг цагийн дундаж цалин хөлсийг тооцоолоход өмнөх 6 (зургаан удаагийн цалин бодолт) хагас сарын цалин хөлсийг ашиглан тооцож байгаа бол энэ өөрчлөлт хийгдсэнээр өмнөх 3 (гурван) бүтэн сарын цалин хөлсийг ашиглан тооцно. Ингэснээр нэг цагийн дундаж цалингийн тооцооллын ойлгомжгүй байдал арилна.
• Цалингийн дэлгэрэнгүй болон тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлөлт илүү ойлгомжтой, хялбар болно.
Нэмэлт мэдээлэл
• Cар бүрийн эхэнд нэмэгдэлтэй орлогоос банкны зээл төлдөг ажилтнуудын хувьд хувийн санхүүгээ зохицуулах шаардлага гарах магадлалтай. Иймд цалингийн системийн өөрчлөлттэй холбоотой мэдээллийг компаниас цалин олгодог банкнуудад хүргэж, ажилтнуудын зээлийн төлөлтийн хуваарийг өөрчлөхөд уян хатан хандах хүсэлт илгээхээр төлөвлөж байна. Хэрэв танд зээлийн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлага гарвал өөрийн харилцагч банктайгаа холбогдож, зохицуулалт хийхийг зөвлөе
Сайжруулалтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
Сайжруулалттай холбоотой түгээмэл асуулт, хариултыг хавсралтаас авна уу. Мөн сайжруулалтын дэлгэрэнгүй танилцуулгыг дараах бичлэгүүдээс үзэх боломжтой. Үүнд:
Эдгээр сайжруулалт бол бидний хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Энэ бүгдийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, үнэтэй санал бодлоо хуваалцаж, идэвхтэй оролцсон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бид энэ сайжруулалтуудаар цалин хөлсний бодолт, түүнтэй холбогдох процессууд илүү ил тод, ойлгомжтой, хялбар болно гэдэгт итгэлтэй байна.
Хэрэв танд асууж тодруулах зүйл байвал шууд удирдлагадаа хандаарай. Мөн хэлтэс хариуцсан Хүний нөөцийн бизнес түнш, Дэмжлэг үйлчилгээний баг эсвэл Цалингийн багтай (дотуур дугаар 4040) холбогдох боломжтой.
Хүндэтгэсэн,
Санхүү эрхэлсэн захирал
Бэгзжавын Дуламсүрэн
Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер
Лори Ирвин