Мэдээ, мэдээлэл
Хамтын гэрээний хэлэлцээ албан ёсоор эхэллээ
2024-08-01

Эрхэм нөхөд өө,

Хамтын гэрээний хэлэлцээ өнөөдрөөс буюу 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр албан ёсоор эхэлж байгааг дуулгахад таатай байна. Хэлэлцээг анх 8 дугаар сарын 7-нд эхлүүлэхээр төлөвлөж байсан хэдий ч хамтын хэлэлцээнд оролцож байгаа талуудын нөхцөл байдалд уян хатан, харилцан хүндэтгэлтэй хандаж хугацааг ийнхүү урагшлуулж байна. Өнөөдөр Үйлдвэрчний эвлэлийн хороод болон ажил олгогчийн төлөөллүүд хамтын гэрээний хэлэлцээний эхний уулзалтыг хийлээ. Энэ уулзалтаар бид хэлэлцээнээс хүлээгдэж буй үр дүнгийн талаар санал солилцож, дараагийн чухал алхмуудын талаар дараах тохиролцоонд хүрлээ. Үүнд:

  • Талууд зөвшилцөн гурван талын оролцоог бүрэн хангах үүднээс хамтын гэрээний хэлэлцээг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл завсарлахаар боллоо. Ажилтнууд та бүхэн маань хамтын гэрээний хэлэлцээг цаг алдалгүй явуулахыг хүсэж байгааг бид ойлгож байгаа бөгөөд талуудын бүхий л санал, хүсэлтийг сонсож, харгалзан үзсэний үндсэн дээр ийнхүү шийдэж байгааг та бүхэн ойлгож хүлээцтэй хандаж байгаад талархаж байна.
  • Хамтын гэрээний хэлэлцээ 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс үргэлжлэх ба талууд үйлдвэрчний эвлэлийн хороодын санал болгосон хамтын гэрээний төслийг хамтран хэлэлцэх болно. Хэлэлцээний явцад нээлттэй мэдээлэл, харилцаа өрнүүлэх нь бидний тэргүүлэх зорилт байна. Тиймээс бид хэлэлцээний явц, онцлох үр дүнгийн талаар тухай бүр мэдээлэл өгч ажиллана.

Бид хэлэлцээний явцад ажилтнуудынхаа санаа зовж буй асуудлыг хөндөж шийдвэрлэхийг тууштай эрмэлзэх бөгөөд ажилтнуудын маань сайн сайхан байдал, аюулгүй ажиллагаа бидний тэргүүлэх зорилт байх болно.

Тууштай, хүлээцтэй хандаж буй та бүхэндээ талархал илэрхийлье. Харилцан бие биедээ хүндэтгэлтэйгээр хамтран ажиллаж, хүн бүрд үр өгөөжөө өгөх, бизнесийн урт хугацааны амжилт, тогтвортой үйл ажиллагааг хангах хамтын гэрээг байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн,

“Оюу толгой” ХХК 

“Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо

“Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо

Та энэ мэдээлэлд үнэлгээ өгнө үү?