Мэдээ, мэдээлэл
Хэлэлцээний үндэс суурь болох "Хурлын дэг"-ийг батлав
2024-09-03

Хамтын хэлэлцээний төлөөлөгчид 9 дүгээр сарын 3-ны өдөр хуралдаж хэлэлцээний хүрээнд талуудаас танилцуулах мэдээллийг хэрхэн ашиглах, хуваалцах тухай хэлэлцэж тохиролцов.

Мөн талууд хэлэлцээнд зөвхөн "Оюу толгой" ХХК-ийн болон ҮЭХороодын төлөөлөгчдийг оруулахаас гадна хэлэлцээний явцад ажиглагчаар болон зөвлөгөө, дэмжлэг авах зорилгоор “Өмнөговь аймгийн” ҮЭХолбоо, “Эрчим хүч, Геологи, Уул уурхайн” ҮЭХолбооноос тус бүр нэг төлөөлөл оролцуулахаар тохиролцлоо. Ийнхүү хөндлөнгийн төлөөллийг оролцуулж байгаа нь бидний хувьд Уул уурхайн салбар дахь байгууллагуудын хамтын хэлэлцээний туршлагаас судлан мэргэжил арга зүйн зөвлөгөө авч буй анхны тохиолдол болж байна.

Хамтын хэлэлцээний хурал үргэлжилсээр байна.

 

Хүндэтгэсэн, 

 

“Оюу толгой” ХХК

“Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо

“Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо

 

 

 

 

 

Та энэ мэдээлэлд үнэлгээ өгнө үү?