Мэдээ, мэдээлэл
Хамтын гэрээний төслийн танилцуулга болон тодруулга явагдаж дууслаа
2024-09-05

Хамтын хэлэлцээний явцын тухай мэдээллийг хүргэж байна. Хэлэлцээний төлөөлөгчид энэ долоо хоногт хэлэлцээний хурлыг үргэлжлүүлж, Үйлдвэрчний эвлэлийн хороодын зүгээс Хамтын гэрээний нийт 11 бүлэг 168 заалт бүхий төслөө дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд ажил олгогч талаас төслийн заалтууд дээр тодруулгыг авч ажиллалаа. Энэхүү үйл явц нь ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах зорилт бүхий Хамтын гэрээний төслийн тухай талуудын нэгдсэн ойлголтыг бий болгож, үр дүнтэй хэлэлцээнд хүрэхэд онцлох суурь алхам болж байна.

Хэлэлцээний төлөөлөгчид ирэх долоо хоногт хурлыг үргэлжлүүлж бизнесийн нөхцөл байдлын талаарх шаардлагатай мэдээллийг холбогдох хэлтэс нэгжүүдээс танилцуулахаар тохиролцлоо.

 

Та энэ мэдээлэлд үнэлгээ өгнө үү?