
“Хамтын гэрээний хэлэлцээ”-ний явцын талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ долоо хоногт хэлэлцээний төлөөлөгчид компанийн бизнесийн ерөнхий тойм, санхүүгийн болон үйл ажиллагааны нөхцөл, төлөв байдлын тухай мэдээ мэдээллийг авлаа. Мөн Үйлдвэрчний эвлэлийн хороодын хүсэлтээр Хөдөлмөрийн хуульд заасны дагуу дараах мэдээллийг хариуцсан багуудаас танилцуулсан. Үүнд:
- Цалин хөлс тооцоолох аргачлал,
- Цаг бүртгэлийн систем,
- Жилийн гүйцэтгэлийн урамшуулал (бонус),
- Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ,
- Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний явцын тухай мэдээлэл.
Ийнхүү мэдээлэл солилцсоноор хэлэлцээнд оролцож буй төлөөлөгчид харилцан ижил ойлголт, мэдээлэлтэй болж, цаашид хэлэлцээг үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Ирэх долоо хоногийн хурлуудаар төлөөлөгчид Хамтын гэрээний 11 бүлэг 168 заалт бүхий төслийн талаарх талуудын саналыг нарийвчлан хэлэлцэж эхэлнэ.
Бид энэхүү үйл явцыг нээлттэй, ил тод байлгахыг зорьж байгаа бөгөөд Хамтын хэлэлцээний бүхий л хэрэгцээт мэдээллийг www.OTCA.mn болон OT Info апп-ын
нүүр хуудаснаас авах боломжтой. Мөн асуулт, санал хүсэлтээ энэхүү сувгуудын “Асуулт, Хариулт” хэсгээр ирүүлээрэй. Бид та бүхний санал сэтгэгдлийг сонсож, асуултын хариултыг тогтмол хүргэх болно.
Хүндэтгэсэн,
“Оюу толгой” ХХК
“Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо
“Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо