Мэдээ, мэдээлэл
Хамтын хэлэлцээ ахиц дэвшилтэй урагшилсаар байна
2024-10-09

Хэлэлцээний талууд энэ долоо хоногт хурлыг үргэлжлүүлж чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Үйлдвэрчний эвлэлийн хороодоос ирүүлсэн Хамтын гэрээний төслийн саналуудын хүрээнд ажил олгогч талаас хоёр дахь багц саналыг тавьж, төслийн сургалт, боловсролын хөтөлбөрүүд мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Бүлэг 7, 8-ыг хэлэлцэж, бусад асуудлаар хамтын шийдвэрт хүрэхээр зорьж ажиллаж байна.

Тухайлбал, тус бүлгүүдэд харгалзах саналыг хэлэлцэж, холбогдох багуудаас одоогийн хэрэгжүүлж буй төслүүд, үйл ажиллагааны нөхцөл байдал, сайжруулалтын ажлын тухай дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ нь цаашид ажил олгогч талаас Үйлдвэрчний эвлэлийн хороодтой хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтын гэрээний сайжруулалтад чиглэсэн шийдлийг гаргахад чухал үр дүнг үзүүлж байна. Мөн ажил олгогч талаас одоогийн үйлчилж буй Хамтын гэрээний хэрэгжилтийн үр дүн, зардал, бодит тоон үзүүлэлтийг танилцуулж ажлын нөхцөл байдлыг сайжруулсан арга хэмжээнүүдийн талаар мэдээллийг хуваалцлаа.

Түүнчлэн ажилчдын үндсэн цалин, бонус, урамшуулал зэрэг асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцсээр байна.

 

Хүндэтгэсэн, 

“Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо 

“Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо

“Оюу толгой” ХХК

Та энэ мэдээлэлд үнэлгээ өгнө үү?