
Талууд хоёр өдрийн завсарлага авсны дараа энэ долоо хоногт эргэн хуралдаж, саналын зөрүүтэй байсан үндсэн цалингийн нэмэгдлийн асуудлаар Үйлдвэрчний эвлэлийн хороодын нэгдсэн шийдвэрийг сонслоо. Хэдийгээр уг асуудал дээр талуудын байр суурь ихээхэн зөрүүтэй байгаа хэдий ч хамтын шийдвэрт хүрэхийн тулд тууштай ажиллаж байна.
Мөн хэлэлцээний талууд Хамтын гэрээний хүрээнд тохиролцсон зүйлсийн үр өгөөжийг ажилтнууддаа аль болох ойрын хугацаанд хүргэх нийтлэг зорилготой тул, гэрээний төслийн хэлэлцэж амжаагүй бусад заалтуудыг багцлан хянаж, харилцан тохиролцоонд хүрэхийг зорьж байна.
Энэ дашрамд бизнес даяар хэрэгжүүлж буй “Мөнгөн урсгалыг сайжруулах” төсөл нь Хамтын гэрээний хэлэлцээний үйл явц болон үр дүнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэдгийг мэдэгдье.
Хүндэтгэсэн,
“Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо
“Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо
“Оюу толгой” ХХК